Эрүүл мэндийн яамнаас ковидын дараах цус өтгөрөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл "Ямар нэгэн байдлаар цусны хэвийн нөхцөл алдагдахыг цус өтгөрөлт гэж нэрлэдэг. Цусыг бүрдүүлдэг дүрст элемент, шингэн хэсэг зохистой харьцаанд байснаар хэвийн үйл ажиллагаа явуулж, биеийн бүх хэсэгт хүрэлцээтэй хүчилтөрөгч, бодисуудыг түгээдэг. Харин ямар нэг өвчин, эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалж дүст элемент, шингэн хэсгийн харьцаа алдагдсаныг цусны өтгөрөл гэж нэрлэдэг.
Жишээлбэл, архаг тамхидалт, агаарын бохирдлоос шалтгаалсан хүчилтөрөгчийн архаг дутагдлын үед, таргалалт зэргээс шалтгаалж цусны улаан эсний тоо олширсноор эсийн гаралтай цус өтгөрөлт явагддаг байна. Харин чихрийн шижин, хавдар, архаг үрэвсэлт өвчнүүд, зүрх судасны эмгэг зэргээс шалтгаалж цусны бүлэгнэлтийн өөрчлөлт явагдсанаар цусны өтгөрөл үүсдэг.
Ковидын үед улаан эс ихсэх, ялтас ихсэх, бүлэгнэлт ихсэхээс шалтгаалсан цусны өтгөрөл явагдаж байгаа нь батлагдсан. Цус өтгөрөл гэдэг бол ямар нэг өвчин биш, харин биед өвчин эмгэгийн процесс явагдахад заавал хамтдаа явж байдаг өөрчлөлт.Харин ямар өвчнөөс шалтгаалж цус өтгөрснийг оношлосоны дараагаар тохирох эмчилгээг хийдэг" гэв.
Хүн амын дунд тэргүүлэх таван өвчлөл болон тэргүүлэх шалтгаант нас баралтыг харьцуулж үзвэл, 1992 оноос хойш зүрх судасны шалтгаант нас баралт тэргүүлж байгааг доорх зургаас харж болно.
Тэгвэл үүнд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзвэл:
Т.Мөнхжаргал