Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.
Манай улс согтууруулах ундааны зохисгүй хэрэглээгээрээ дээгүүрт бичигдэж байна. Үүнээс шалтгаалж согтууруулах ундааны шалтгаант гэмт хэрэг, хүн амины хэрэг 60 орчим хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Манай улсад 38-40 грудусын согтууруулах ундааны хэрэглээ их, мөн өөрийгөө хянах чадваргүй болгодог. Иймд өндөр хатуулагтай, этилийн спирт агуулсан согтууруулах ундааны хатуулгыг бууруулах, зохистой хэрэглээг бий болгоно гэв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Өнгөрсөн хугацаанд архины хэрэглээг бууруулах, архидалттай тэмцэх цогц бодлого хэрэгжүүлээгүй, иймд архины шалтгаанд гэмт хэрэг буурахгүй байна. Тиймээс зохистой хэрэглээг бий болгох хэрэгтэй буюу зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн зохицуулалт хийнэ. Үүнд:
- Архи, согтууруулах ундааны Онцгой албан татварын орлогоос эрүүл мэндийн салбарт зарцуулна
- Албан ёсны баяр, томоохон арга хэмжээний үйл ажиллагаанд өндөр хатуулагтай, этилийн спирт агуулсан бүтээгдэхүүнийг бүр мөсөн хориглох, гэх мэт зохицуулалтыг хэрэгжүүлнэ
- 36 ба түүнээс дээш градустай согтууруулах ундааны Онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэв.
Насанд хүрсэн нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литр буюу үүнээс спиртний хэмжээ нь 12 литр байна. Энэ нь ДЭМБ-ын гаргасан судалгаагаар хэвийн хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлттэй байна. ДЭМБ-ын зүгээс уг хэмжээг 8-9 литр ба түүнээс дээш байвал Үндэсний аюулгүй байдалд аюултай хэмжээнд байна гэж үздэг байна.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (7)