Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтаар Улаанбаатар хот дахь ерөнхий боловсролын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлахаар болсон байна.
Энэ хүрээнд нийслэлийн гурван сургуулийн талбай бүрэн засварт орох аж. Засварын ажил одоогоор 60-80 хувьтай байгаа бөгөөд хүйтний эрч чангарахаас өмнө хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн ногоон талбай эргэн ашиглалтад орох гэнэ. Хөлбөмбөгийн талбайг 15-20 жилийн хугацаанд хөлбөмбөгөөс өөр зүйлд ашиглахгүй байхаар төслийн гэрээнд заасан байна.