Монголын хөлбөмбөгийн “Hisense” үндэсний дээд лигийн 12 дугаар тойргийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас үзэгчгүй болж байгаа юм. Тэгвэл МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд нэг тоглолтын өмнө оюуны бэрхшээлтэй хоёр хүүг ногоон талбайд гаргаж, гэнэтийн бэлэг барьжээ. Тэд “Атлетик 220”, “Хангарьд” багийн тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхсон байна.