Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн тав дахь өдрийн барилдаан эхэллээ. Намрын тэмцээнийг ганц уналгүй тэргүүлж буй дөрвөн бөх бий. Харин монгол сүмоч Хошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас энэ өдрийн барилдааныг өнжихөөр болжээ. Тэрбээр эхний дөрвөн өдөр нэг даваа, гурван унаатай үргэлжлүүлж байв.