Нийслэлийн 166 өрхийн эрүүл мэндийн төвд тус бүрт 500 буюу 83000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгож эхэлжээ. Өрхийн эмнэлэгүүд шинж тэмдэг илэрсэн болон ойрын хавьтал болсон иргэнийг түргэвчилсэн оношлуураар оношлох юм. Түүнчлэн 21 аймагт тус бүр 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур олгох бөгөөд ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүд суманд мөн тус бүр 1000 түргэвчилсэн оношлуур хүлээлгэн өгчээ.