Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар есдүгээр сарын 5-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэх үедээ бусдад зодуулсан бөгөөд дараа нь шигшээ багаас хөөгдөж, “Белград-ДАШТ”-д оролцох боломжгүй болсон. Түүнийг чухал тэмцээний өмнө архи ууж, бусармаг үйлдэл удаа дараа гаргасан гэж ийн шийтгэл оногдуулсан билээ.
Тэгвэл түүнд гар хүрсэн гэх Д.Идэрбатын спорттой холбоотой товч намтрыг хүргэе.
Д.Идэрбат нь боксын +91 кг-ын жинд улсдаа шилдэг тамирчин юм байна. Өдгөө 34 настай тэрбээр УАШТ-ээс аваагүй медаль үгүй бөгөөд 2010 оны Оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан байна. Мөн ОУХМ цолтой нэгэн.
Б.Жаргал
Сэтгэгдэл (31)