Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Тус музейн хамт олон “Үдшийн музей-2021” үйл ажиллагааг энэ сарын 15, 16-ны өдрийн 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Хүрээ цам” үзэсгэлэнг үзэж мэлмий баясгах боломжтой юм.
Сэтгэгдэл (2)