Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан болж, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давсанаар дөрвөн даваатай итгэл төгс тэргүүлж байна. Мөн Кирибаяма Б.Лхагвасүрэн нутаг нэгт Ичиножо А.Ичинноровыг унагаж, тэргүүлэгчидтэй нэг эгнээнд үлдэв. Энэ өдөр Хошорюү С.Бямбасүрэн озеки Такакейшод өвдөг шороодсон бөгөөд түүний унасан тоо гурав боллоо. Ийнхүү намрын башё дөрвөн өдрийн ард гарахад Монголын хоёр сүмоч ганц унаагүй тэргүүлж байна.
Сэтгэгдэл (2)