Серби улсын Белград хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ болно. Энэ тэмцээнд манай улсаас есөн тамирчин өрсөлдөх эрхээ авсан бөгөөд тэд Сэлэнгэ амралтын баазад есдүгээр сарын 26-нд сэргэлтийн бэлтгэлд гарах юм байна. Тус бэлтгэлд 22 тамирчин (эрх авсан 9, бэлтгэл хангагч 13), гурван дасгалжуулагч 21 хоногийн хугацаанд бэлтгэл сургуулилтаа хангах юм. “Белград-2021” ДАШТ-д Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөх есөн боксчныг танилцуулъя. Тэмцээний 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 51 кг-д Х.Энхмандах, 54 кг-д Э.Баярсайхан, 57 кг-д Б.Буяндалай, 60 кг-д О.Тулга, 63 кг-д Б.Төгөлдөр, 69 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөх эрхээ сорил тэмцээнээс авсан билээ.