“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох эрх авсан зарим тамирчин замын зардалгүй болж, хандив цуглуулж байна. Уг нь тэдний замын зардлыг Биеийн тамир, спортын улсын хороо, Чөлөөт бөхийн холбооноос шийдэж өгөх ёстой. Тамирчид аргаа барахдаа ингэж хандив цуглуулж буй. Тухайлбал, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулахаар бэлтгэл сургуулилтаа хангаж буй ОУХМ Э.Даваачимэг нутгийн зон олон, бөхөд хайртай түмнээсээ хандив өргөхийг хүссэн. Тэгвэл түүнд “Гарьд” сангаас 2 сая төгрөг хандивлажээ.
Сэтгэгдэл (3)