Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ “Олимпын хүрэл медалийн төлөө тулалдахын өмнө МБХ-ны ерөнхийлөгч асан Т.Мөнхбаяр хэрэв медаль авбал дөрвөн өрөө байр өгнө шүү гэсэн. Яг үнэндээ энэ надад том дарамт болсон. “Жакарта-2018” Азийн наадмын өмнө олон хүн том юм амалж байсан. Би аварга болсон тэр хүн амалсандаа хүрээгүй. Бас ДАШТ-ээс медаль аваад ирвэл байр өгнө гэсэн хүн бий. Би ДАШТ-ээс хүрэл медаль авсан, тэр хүн байраа өгөөгүй” гэсэн юм. Тэгвэл энэ ярилцлагын дараа хуульч Д.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин Э.Цэндбаатартаа байр авч өгөхийг нийт бизнес эрхлэгч нартаа уриалж, өөрөөсөө 50 сая төгрөг гаргахаа амлав.
Сэтгэгдэл (3)