Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэмцээний өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлаасаа болж, ДАШТ-д явах боломжгүй болж, шигшээ багаас хөөгдсөн билээ. Тэрбээр өнөөдөр МҮОХ-нд хүсэлт өгөх үеэрээ байр сууриа илэрхийллээ.
Э.Цэндбаатар “Хамгийн гол нь тэр оросыг хожмоор байна, аварга болохыг хүсч байна. Би зүгээр л хэн болохоо харуулмаар байна. Энэ миний хамгийн сүүлчийн ДАШТ. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр мэргэжлийн бокст орно. Бүгдийг нь огшоомоор байна. ДАШТ-д орохын тулд эцсээ хүртэл явна" гэлээ.
Сэтгэгдэл (9)