Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн гурав дахь өдрийн барилдаан өндөрлөж, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Таканошог давлаа. Мөн Ичиножо А.Ичинноров озеки Такакейшог, Кирибаяма Б.Лхагвасүрэн экс озеки Такаяасүг давсан байна. Кирибаяма энэ башёд тун өнгөтэй байна. Харин Асашёорюү Д.Дагвадорж аваргын дүү Хошёорюү С.Бямбасүрэн Митакамид унажээ.