МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр цахим хуудастаа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын талаар “Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав, ээждээ хаягдаад өөрийнхөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай” хэмээн бичсэн. Б.Баттүшиг бол Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч гэсэн өндөр хариуцлагатай алба хашиж буй. Тэрбээр энэ үйлдлээрээ олон улсын олимпын хорооны хартийн "ялгаварлах гадуурхах" гэдэг тун чухал заалтыг зөрчиж байна. Б.Баттүшиг энэхүү ёс бус үгнээсээ болж, ОУОХ-ноос гишүүн болон МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөс хасагдах нөхцөл байдал үүсч магадгүй юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (10)