Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё хоёр дахь өдрөө болж, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давлаа. Түүний хоёр дахь учраа нь нутаг нэгт сүмоч Хошорюү С.Бямбасүрэн байв. Тэрүнофүжи маань өнөөдөр хүчтэй өрсөлдөгч Таканошотой барилдах юм. Тэгвэл монгол сүмочдоос Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки Такакэйшог давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр дахь ялалтаа авчээ. Харамсалтай нь Ичиножо А.Ичинноров унажээ.