ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг гавьяат тамирчин Э.Цэндбаатарын талаар таагүй зүйл бичиж, олны бухидлыг төрүүлсэн. Энэ талаар нийгэм даяараа санал бодлоо илэрхийлж байгаа. Тэдний нэг Монголын анхны лигионер тамирчин, ОУХМ Г.Хосбаярын байр суурийг хүргэж байна.
Э.Цэндбаатар олон асуудал үүсгэсэн нь үнэн. Монголчууд бүгд мэдэж байгаа. Түүний архи уусан нь буруу, нүцгэн шалдан гүйсэн ч буруу. Тамирчин хүн дээд зэргийн ёс зүйтэй байх ёстой л доо.
Гэхдээ МҮОХ, ОУОХ-ны нүүр царай болсон Б.Баттүшиг та ингэж хэлж болохгүй. Хүнийг аавгүй, ээжгүй, боловсролгүй гэж гадуурхсанд тань гомдож байна. Би эцэггүй өссөн. Таны эцэг, эх тарган цатгалан юм байгаа биз.
Та өндөр мэдлэг боловсролтой байж болно. Та азтай хүн юм. Гэхдээ таны хэлсэн үгний цаана Монголын нийгэмд эцэг, эхдээ хаягдсан олон хүн бий гэдгийг бодож яваарай. Зөвхөн Э.Цэндбаатартаа биш. Хүнийг аав, ээжгүй гэж битгий ялга гэж хэлье. Тэр дундаа спорт бол арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн гарал угсаагаар нь ялгаварладаггүй юм. Хүний эрхийг дээдэлдэг зүйл. Б.Баттүшигт үнэхээр зүрх сэтгэл урагдлаа. Хэрэв Б.Баттүшиг та харж байвал энэ сэдвээр заавал уучлалт гуйгаарай гэж хүсч байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (16)