Боксын тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөсний дараа иргэд сошиал орчинд олимпын аварга Э.Бадар-Ууганд хандаж олон таагүй сэтгэгдэл бичиж байна. Хуульч Д.Мөнх-Эрдэнийн зүгээс “Битгий бурханы дүрд тоглоод, жүжиглээд байгаарай. Та ийм арчаагүй байж болохгүй л байх даа” гэхэд нь Э.Бадар-Ууган аварга “Үнэн зөвийг нь ялгаж байж хүн рүү янз янзын юм бичээрэй.
Бурханы дүрд тоглоод хаа холдох вэ дээ” хэмээн хариулав.
Мөн тэрбээр өөрийн цахим хаягт бичсэн мэдэгдлийнхээ сэтгэгдэл хэсэгт “Муусайн улстөрийн троллууд ороод ир. Сайхан блоклоод явчья! Чаддаг юм бол нүүр тулж ирээд доромжлоорой” гэсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (12)