Хууль зүйн сайд Х.Нямбаатарын удирдаж буй боксын холбоог тойрсон асуудлууд манай нийгмийн хамгийн чухал сэдэв болж хувирав. Х.Нямбаатар сайд энэ сарын 5-нд МБХ-ны ерөнхийлөгч болсон. Түүнд боксын хүрээнийхэн 100 хувь итгэл үзүүлсэн гэх боловч хуралд орсон зарим гишүүн ирээгүй гэдэг. Тэр бүү хэл, АНУ-д амьдарч буй мэргэжлийн боксын дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогтод хурлын мандатыг гаргасан боловч оронд нь өөр хүн оруулж, зөвхөн Х.Нямбаатарт санал өгүүлсэн аж. Тэрбээр боксын холбооны идэвхитэн, зүтгэлтэнүүдийн хүсэлтээр холбооны ерөнхийлөгч болсон гэлээ.
Угтаа, түүний боксын холбоонд орох замыг зассан гол хүн бол багын найзууд нь болох боксын шүүгч Б.Атарбаяр, Б.Болдбатыг гэж байна. Түүний найзууд боксын холбоондоо нэр хүндтэй, нөлөөтэй хүмүүс.
Тэд Х.Нямбаатарынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ олон харуулсан. УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд нь хүртэл хөлийнхөө улыг эргэтэл зүтгэсэн гэх юм билээ. Найзынх нь эсрэг боксын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байсан Нямаагийн Алтанхуягийг замаас нь холдуулахад чухал нөлөө үзүүлсэн ч гэж ярьж байна.
Х.Нямбаатар холбооны тэргүүн болоод багын найз нараа мартаагүй. Б.Болдбатыгаа Боксын холбооны Хяналтын зөвлөлд оруулж, Б.Атарбаярыгаа Удирдах зөвлөлд багтааж чаджээ. Б.Атарбаяр нь Хууль зүйн сайд Х.Нямбаатарын удирдаж буй хуулийн салбарт ажилладаг гэнэ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)