Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Перу улсын Лима хотод болох байв. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тус тэмцээнийг Узбекистаны нийслэл Ташкент хотод арванхоёрдугаар сарын 7-17 болгон өөрчилжээ. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй Монголын баг тамирчид оролцох юм.