Узбекистаны улсад хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн цомын аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээн энэ сарын 17-нд эхэлнэ. Монголын шигшээ баг тэмцээний Е хэсэгт БНСУ, Узбекистаны багтай учраа таарсан байна. Тэд энэ сарын 17-нд талбайн эзэн Узбекистаны багтай тоглох бол энэ сарын 20-нд БНСУ-ын багтай өрсөлдөхөөр болжээ.