Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн хүнд жингийн аварга, АНУ-ын 21 настай тамирчин Гейбл Стивесон мэргэжлийн бөхийн хамгийн алдартай холбоо болох WWE-тэй гэрээ байгуулсан байна. Тэрбээр олимпын наадамд түрүүлснийхээ дараа мэргэжлийн бөхөд шилжсэн хоёр дахь чөлөөт бөхийн тамирчин болж байна. Түүнээс өмнө Курт Энгл 1996 оны Атлантагийн олимпын наадамд аваргалсны дараа WWE руу шилжиж алдар нэрийн оргилд гарч бүр "Алдрын танхим"-д нэрээ тамгалсан түүхтэй.