Өнгөрсөн долоо хоногийн чухал сэдвийн нэг нь МУГТ Э.Цэндбаатарын боксын холбооноос хөөж, ДАТШ-ий эрх олгохоос татгалзсан үйл явдал байлаа. Түүнийг удаа дараагийн ёс зүйгүй үйлдэл гаргасантай нь холбогдуулан холбооноос хасах шийдвэр гаргасан гэж буй. Гэвч түүнийг зодож байгаа камерын бичлэг задарсантай холбогдуулан иргэд Э.Цэндбаатарыг хасаж, тэмцээнд нь оролцуулахгүй гэх явдал нь шударга биш бөгөөд түүнд гаргасан шийдвэрийг бус шинэ удирдлагыг нь эргэн харах хэрэгтэй боллоо хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.
Түүнчлэн Монголын Үндэсний Олимпын хороны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг өчигдөр шөнө Э.Цэндбаатарыг ёжилсон байдалтай жиргээ оруулаад удалгүй устгажээ.
Тэрбээр "Э.Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай" гэсэн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (42)