Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өнөөдөр эхэллээ. Намрын тэмцээнд зүүний магнай, 73 дахь ёкозүна Тэрүнофүножи Г.Ган-Эрдэнэ эхний даваагаа авлаа. Тэрбээр ёкозүна цолтой анхны барилдаандаа нутаг нэгт сүмоч Комүсүби Ичиножо А.Ичинноровыг давсан байна. Бас нэгэн сонирхолтой барилдаан болсон нь Хошорюү С.Бямбасүрэн озеки Шоодайг буулган авч Кирибаяма С.Бямбасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын монгол сүмочид эхний даваагаа авчээ.