“Белград-2021” боксын насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын Белград хотод болох бөгөөд Монгол Улсад төлөөлөн тулалдах тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн болж байна. Тэмцээний 75 кг-ын жинд “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өрсөлдөх эрхээ авлаа. Түүний хувьд бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж ирсэн бөгөөд 39 насандаа дэлхийн рингэнд хүч үзэх нь ээ. У.Мөнх-Эрдэнэ бол манай боксын төдийгүй Монголын тамирчдын үлгэр дууриалал болсон тамирчин юм. Нас бол тоо гэдгийг тэр харууллаа. Тэрбээр Дэлхийн рингэнээс хоёр хүрэл медаль авсан ясны боксчин билээ.
Сэтгэгдэл (5)