Боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг тэмцээний өмнө согтууруулах ундаа хэрэглэж, зодооны асуудалд нэр холбогдсон хэмээн Монголын боксын холбооны Удирдах Зөвлөл үзэж, түүнийг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан. Ингэснээр Э.Цэндбаатар удахгүй болох ДАШТ-нд оролцох эрхгүй болсон билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан өчигдөр өмгөөлөгч Б.Мэргэн "Э.Цэндбаатарыг зодсон боксчдыг цагдаа шалгаж байгаа гэж найдъя даа. Өмгөөлөөд өгчихмөөр санагдчихлаа бүр. Ямар муухай онгироо дээрэлхүү амьсгаа нар вэ? Боксын холбоотой нь ч шүүхдсэн яахав дээ" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (4)