Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын асуудлаар олон хүн байр сууриа илэрхийлж байна. Тэгвэл Э.Цэндбаатарын харьяалагддаг "Сүлд" спорт хорооны дарга, улсын аварга Н.Батсуурийн өөрийн цахим хаягтаа бичиж үлдээсэн байр суурийг хүргэж байна.
-Н.Батсуурь: "Сүлд" спорт хорооны тамирчин Э.Цэндбаатарыг миний бие дуудаж уулзсан. Тэр бичлэгийг дуустал нь үзсэн. Хоёроос гурван удаа ухаан алдтал цохиж, боож унагасан байсан, хүн алах шахсан байсан. Үнэхээр монгол хүмүүс нэгийгээ хайрлах сэтгэлгүй зодсон байсан. Түүнд ганц буруу байгаа. Тэр орой архи уусан нь, архи уугаагүй бол хэзээ ч тийм орчинд ухаан алдтал зодуулахгүй байсан. Цэндбаатарыг дэлхийн аваргад явуулах хэрэгтэй. Тамирчны карьер цөөхөн жил байгаа. Боксын холбоо шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна.
Сэтгэгдэл (7)