Ардын хувьсгалын 100 жилийн ой, Архангай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Б.Батсайхан түрүүлж, арслан цол хүртсэн билээ. Тэгвэл шинэхэн арслангийн цолы мялаалга наадам өчигдөр болж, “Чиглэл” компанийн зүгээс түүнд хоёр өрөө байрны урьдчилгаа болох 30 хувийг гардуулсан байна. Тус бэсрэг наадмын бөхийн барилдаанд Булган аймгийн харьяат, аймгийн арслан Э.Сумъяабат түрүүлж, нэг сая төгрөг гардсан бол хурц арслан Э.Ууганбаяр 800 мянган төгрөгөөр шагнуулжээ.
Сэтгэгдэл (2)