Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал өчигдөр Гэгээ цагаан ордонд боллоо. Энэ хурлаар тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон бөгөөд гурван нэр дэвшигч өрсөлдөхөд Э.Гурванбаатар сонгогджээ. Тэрбээр 171 хүээс 122 санал буюу 71.3 хувийн санал авч МШХ-ны ерөнхийлөгч болсон байна. Түүнтэй Б.Наранбаатар, С.Билгүүн нар өрсөлдсөн бол Б.Түвшин өрсөлдөхөөс татгалзсан юм. Э.Гурванбаатар нь “Хуст-ойл” группийн ажиллаж байгаа бөгөөд Төв аймгийн шатрын холбооны тэргүүн, “Оюунлаг залуус” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн аж.
Сэтгэгдэл (1)