Азийн Эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатны “E” хэсэгт БНСУ, Узбекистаны багуудтай учраа таарсан Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамт олонтой МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар уулзлаа. Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар тивийнхээ шилдгүүдтэй тоглох шигшээ багийнхандаа амжилт хүсээд, хожилтой ирвэл тоглогч бүрт нэг сая төгрөгийн урамшуулал өгөхөө амлав. МХБХ, TG Sport үндэсний үйлдвэртэй хамтран ажиллах болсон тул шигшээ багийн охид маань будаг нь ханхалсан шинэ өмсгөлтэйгөөр тивийн АШТ-нд оролцоно гэдгийг мөн дурдлаа. Манай шигшээ эхний тоглолтоо энэ сарын 17-ны 19:00 цагт БНСУ-ын багтай хийх бол талбайн эзэн Узбекистантай энэ сарын 20-ны 19:00 цагт тоглох үзнэ.