Монголын чөлөөт бөхийн холбоо "Осло-2021" насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д хийсэн. Тус барилдааны эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-д оролцох эрх авсан гавьяат тамирчин Э.Бэхбаяр 61 кг-ын жинд эхний гурван байрт орсон бөхчүүдийг халз барилдаанд дуудсан.
Тэрбээр намайг хожсон хүн тус бүрт 1000000 төгрөг өгнө хэмээн хэллээ. Түүний халз барилдаанд дуудсан бөхчүүд нь Т.Түвшинтулга, Ц.Чинзориг, Н.Наранхүү нар юм. Тэгвэл гавьяат тамирчин Э.Бэхбаярын дуудлагын хариуд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга хариу өглөө. Тэрбээр "чи надад үнэндээ сонин биш байна. Би өөр том зорилготой хүн. Чи ингэж өвчгөнөж байхаар одоо яаж юм авахаа бод. Ингэж сагсуурч байхаар наад мөнгөө зардал хайж яваа нэг ч гэсэн тамирчиндаа чимээгүйхэн тусалчих. Чиний амьдралд буян болно. Залуу минь нэг сая төгрөг их мөнгө шүү” хэмээн хариу барив.
Харин түүний бичсэн сэтгэгдлийн дор Э.Бэхбаяр “Энэ бол дэлхийн аваргын бэлтгэл хангах барилдаан юмаа, битгий хүндээр хүлээж ав аа! найз минь. Гол зорилго нь надад ч хэрэгтэй, чамд ч хэрэгтэй гэсэн байна.
Сэтгэгдэл (10)