Монголын чөлөөт бөхийн холбоо "Осло-2021" насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д хийсэн. Тус барилдааны эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-д оролцох эрх авсан гавьяат тамирчин Э.Бэхбаяр 61 кг-ын жинд эхний гурван байрт орсон бөхчүүдийг халз барилдаанд дууджээ. Тэрбээр намайг хожсон хүн тус бүрт 1000000 төгрөг өгнө хэмээн хэллээ. Түүний халз барилдаанд дуудсан бөхчүүд нь Т.Түвшинтулга, Ц.Чинзориг, Н.Наранхүү нар юм.
Сэтгэгдэл (3)