Хүйн долоо худагт “Үндэсний бөх, үнэт өв” хүчит 512 бөхийн барилдаан болсон. Тус барилдаанд шөвгөрсөн 32 бөх болон гурав давсан арслан Ц.Содномдорж, аварга Э.Оюунболд нараас допингийн шинжилгээ авсан билээ. Дээрх бөхчүүдийн гурваас нь допингийн шинжилгээ илэрсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ талаар МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжав “Допингийн шинжилгээний хариу ирээгүй” гэж тайлбарлалаа.