Монголын шатрын холбооны Ээлжит бус хурал маргааш болно. Хурлаар МШХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох бөгөөд гурван хүн нэр дэвшжээ. Харин хуралд 215 гишүүн оролцохоор болсон байна. Монголын шатрын холбооны Ээлжит бус их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Ц.Батболд, нарийн бичгийн дарга Я.Батзаяа, ажлын хэсгийн гишүүнээр С.Сарантунгалаг, Ц.Батсайхан, Д.Эрдэнэбат, Б.Ариунбүүвэй, Д.Эрдэнэбат, А.Энхтуул нар ажиллах аж.