Германы жүдо бөхийн Бундеслигт Монголын жүдоч барилдахаар болжээ. Тухайлбал, гавьяат тамирчин Д.Амартүвшинд Ханбург багийн 61 кг-ын жинг төлөөлж барилдах урилга өчигдөр ирсэн байна. Өмнө нь тус лигт манай улсаас Д.Төмөрхүлэг, Ж.Амарболд нар оролцож байв.