Монголын боксын холбооны Бага хурал өнгөрсөн долоо хоногт болж, ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Үүний дараа шинэ ерөнхийлөгч холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргыг томилсон бөгөөд шигшээ багийн дасгалжуулагч асан Э.Сайнбилэгийг сонгожээ.
Э.Сайнбилэг нь “Лондон-2012” зуны олимпын наадмаас боксын төрөлд гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хэмээдэг. Дараа жил нь шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн.
Шалтгаан нь гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг гадуурхсан гэх үндэслэлээр тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс тойрохоо зуруулсан гэдэг.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)