Олон жилийн турш Ираны чөлөөт бөхийн шигшээ багийг толгойлсон Голамреза Мохаммади Токио-2020 олимпийн дараа албан тушаалаа шилжүүлэн өгсөн байна. Түүний орыг залгуулахаар Мохсен Кавех, Мажид Торкан, Пежман Доросткар, Алиреза Резаи нар яригдаж байснаас Ираны бөхийн холбооноос 44 настай Доросткарыг шигшээгийн ахлах дасгалжуулагчаар сонгожээ. Пежман Доросткар нь ид үедээ 76 кг, 85 кг-д зодоглож, манай ОУХМ Түмэн-Өлзийн Мөнхбаяртай ана мана өрсөлдөж явсныг бөхийн хүрээнийхэн андахгүй. Доросткар 2001, 2003 онд Азийн аварга цол хүртэж, оюутны дэлхийн аварга болж, 1998 оны ДАШТ-ээр IV байрт шалгарч, Сиднейн олимпод оролцож явсан билээ. Тэрээр сүүлийн жилүүдэд сонсголгүй бөхчүүдийн багийг дасгалжуулж, Ираны бөхийн лигт баг удирдаж байжээ