Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хоёр хоногийн өмнө шөнийн цагаар согтууруулах ундаа хэрэглэж, бусадтай зодолдсон талаар мэдээлсэн. Энэ талаар Монголын боксын холбооноос мэдээлэл хийсэн бөгөөд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн байр суурийг хүргэе.
Тамирчин Э.Цэндбаатарын талаар та бүхэн сошиалаас мэдээлэл авсан. Манай боксын тамирчид үеийн үед өндөр сахилга баттай, дэг журамтай байдаг, ийм шаардлагатай спорт. Хэдийгээр мундаг гавьяат байгуулсан тамирчин боловч ийм олон удаагийн асуудлыг зүгээр өнгөрөөж чадахгүй.
Тиймээс манай боксын холбооны Удирдах зөвлөлөөс шигшээ багаас хасах шийдвэр гаргасан байна. Удахгүй ДАШТ-ий сорил тэмцээн хийх гэж байхад тамирчин маань ийм сахилга батгүй байвал ямар амжилт үзүүлэх билээ. Спортод гавьяа байгуулахаас гадна улс, нийгэмдээ зөв хүн болж төлөвших, хүмүүжих, шаардлагыг тамирчин, дасгалжуулагчид тавьдаг. Урд нь түүнийг олон удаа уучилсан. Боксын холбооноос гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж байна. Э.Цэндбаатарыг үлгэрлэж буй олон залуус бий.
Тэдэнд ингэж муугаар үлгэр дууриалал үзүүлбэл яах билээ. Цаашид дасгалжуулагч, тамирчинг хатуу сахилга баттай байлгана. Шөнийн 02:00 цагт шигшээ багийн тамирчин согтууруулах ундаа хэрэглэж, зодоон хийж болохгүй. Хэн байх нь хамаагүй. Цаашид уучлахгүй.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)