Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ түүний удаа дараагийн ёс зүйгүй үйлдэлд үндэслэсэн гэсэн тайлбарыг өгсөн юм. Э.Цэндбаатарын хувьд Монгол Улсын иргэншлээс татгалзана гэдэг байр суурь илэрхийлээд байгаа билээ.
Монголын боксын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган "Дэлхийн аварга болохоос өмнө архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь мэдэгдсэн. Түүнд гаргасан шийдвэр Парисын олимпт оролцох дараагийн тамирчдад ташуур боллоо. Э.Цэндбаатарыг бид алдчих гээд байгаа юм шиг тийм зүйл байхгүй.
Спорт нэг хүнээр дутдаггүй.
Би ч гэсэн 2007 онд гарны бэртэлтэй байсан. Энэ үед дараагийн тамирчин нь бэлэн л байсан. Ямар нэг тамирчныг бурхан шиг шүтэхгүй. Энэ нь өөрөө ардчилал юм" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (12)