Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцууллаа. Удирдах зөвлөл Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Дэлхийн аварга шалгаруулах сонгон шалгаруулалтаас хасаад зогсохгүй Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан талаар мэдээллээ.
Түүний удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан, бусад тамирчдад буруу үлгэр дууриалал үзүүлнэ гэж ийн шийдвэрт хүрчээ.
Монголын боксын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган "Дэлхийн аварга болохоос өмнө архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь мэдэгдсэн. Түүнд гаргасан шийдвэр Парисын олимпт оролцох дараа дараагийн тамирчдад ташуур боллоо. Э.Цэндбаатарыг бид алдчих гээд байгаа юм шиг тийм зүйл байхгүй. Спорт нэг хүнээр дутдаггүй. Би ч гэсэн 2007 онд гарны бэртэлтэй байсан. Энэ үед дараагийн тамирчин нь бэлэн л байсан. Ямар нэг тамирчныг бурхан шиг шүтэхгүй. Энэ нь өөрөө ардчилал юм" гэлээ.
А.Сүх