Хүйн долоо худагт "Үндэсний бөх-Өв соёл" хүчит 512 бөхийн барилдаан болсон. Тус барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Мөн гурвын даваанд унасан Ц.Содномдорж, тавын даваанд унасан аварга Э.Оюунболд нар допингийн шинжилгээ өгсөн билээ. Тэгвэл тус барилдаанд допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдээс гурван бөх хориотой эмийн бодис хэрэглэсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тархлаа. Энэ талаар МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжаваас тодруулга авах гэсэн боловч утсаа авсангүй.
Сэтгэгдэл (1)