Мэргэжлийн сүмо бөхийн холбооны намрын башё энэ амралтын өдөр эхэлнэ. Тус тэмцээнд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэн барилдахаар болов. Учир нь зүүний магнайг тэргүүлэх байсан Хакүхо М.Даваажаргал “Миягино” дэвжээний бөхөөс коронависний халдвар илэрсэн тул тус дэвжээний бөхчүүдийг энэ башёд барилдуулахгүй байх шийдвэрт хүрсэн байна.