Монголын шатрын холбооны ээлжит бус Их хурал энэ сарын 11-нд болно. Тус хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох бөгөөд дөрвөн хүн нэр дэвшүүлсэн байв. Гэвч Б.Түвшин өрсөлдөхөөс татгалзсан тул Э.Гурванбаатар, Б.Наранбаатар, С.Билгүүн нар өрсөлдөхөөр болжээ. Э.Гурванбаатар нь Төв аймгийн шатрын холбооны тэргүүн бол Б.Наранбаатар нь шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бол С.Билгүүн нь Дэлхийн шатрын холбооны мастер цолтой юм.