Норвегийн нийслэл Ослод ирэх сарын 2-10-нд болох чөлөөт бөхийн ДАШТ-д барилдах Ираны шигшээ баг бүрэлдэхүүн тодорлоо. Бөхийн орон Иранчууд Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Хасан Яздани, хүрэл медальт Амир Заре нараас бусад олимпод барилдсан бөхчүүдээ гэрт нь үлдээж, залуу бөхчүүдээ ДАШТ-д сойно. Олимпын 86 кг-ын жингийн шигшээ барилдаанд АНУ-ын Дэвид Тэйлорт эцсийн мөчид ялагдаж хошой аварга болох боломжоо алдсан Яздани түүнтэй даагаа нэхэхээр Ослод очихоор болов.