“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд гавьяат тамирчин Э.Содномпилжээ түрүүлж, монгол зон олны жил хүсэн хүлээсэн алтан медалийг авчирсан. Тэр хоёр хоногийн өмнө эх орондоо ирж, элэг нэгт ахан дүүс, элбэрэлт ээжтэйгээ учран золгосон. Энэ өдрүүдэд түүнийг урьж, залах хүн олон бий. Гэвч гавьяат тамирчин Э.Содномпилжээ маань амарч суухыг илүүд үзэлгүй бэлтгэл сургуулилтандаа орсон байх юм. Тэрбээр өнөө өглөө дасгалжуулагч Д.Баттулгын хамт “Gold's Gym” клубт бэлтгэлээ хийж байхад нь манай зурагчин дурандаа ийн буулгажээ.