Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Сүхбаатарын Баясгалан Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын алдар тэмдгээр шагнууллаа. С.Баясгалан нь тус спортоор 10 гаруй жил хичээллэж, Азийн АШТ-ий хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медаль хүртэхийн сацуу пауэрлифтингийн спортыг орон нутагтаа хөгжүүлэх үйлст жинтэй хувь нэмэр оруулсан эрхэм. Мөн Хөвсгөл аймгийн гараар татах холбооны тэргүүнээр ажиллаж байгаа билээ. Түүний шагналыг “Токио-2020” паралимпын наадамд алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Э.Содномдилжээгийн дасгалжуулагч Д.Баттулга гардуулсан байна.
Сэтгэгдэл (1)