“Токио-2020” паралимпын наадмаас алтан медалийг гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ авсан билээ. Түүнийг өчигдөр эх орондоо ирэхэд монгол зон олон халуун сэтгэлээр дүүрэн угтан авсан. Мөн түүний амьдарч буй байрны оршин суугчид гүн хүндэтгэлтэй хүлээн авч байрныхаа орцны үүд, цахилгаан шат, мэдээллийн самбарт хүртэл түүнд баяр хүргэж, талархсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүнд барьсан энэ бэлэг гэнэтийн байв.