Монголын боксын холбооны ерөнхийлөгч болсон Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хэлсэн үгийг хүргэж байна.
Би боксын үнэнч хөгжөөн дэмжигч. 75 жилийн түүхтэй Монголын боксын холбоо гэх энэ их айлд та бүхний итгэлийг даахаар орж ирж байгаадаа туйлын их баяртай байна. Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Т.Мөнхбаяр маань богино хугацаанд боксын холбооны төлөө сэтгэл зүрхээ гаргаж ажилласан гэдгээ тайлагналаа.
Энэ удаагийн миний ажил хүлээж авч байгаа боксын холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа цаг хугацаа олимпын хоёр жил 10 сарын циклд бид Парисын олимпод Монголын боксчид хэрхэн нэр алдраа мандуулах вэ гэдгийн төлөө хамтран хичээн зүтгэх маш богино цаг хугацаатай томилолтыг авлаа.
Хамгийн эхэнд үлдэж буй цаг хугацаанд өөрийн гэсэн өргөө гэртэй болгоё. Бидний ам, ажил зөрөх ёсгүй. Би Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар даргатай, Нийслэлийн Газрын албаныхантай энэ асуудлаар 2-3 байршлын талаар санал солилцсон. Ирэх долоо хоног боксын холбооны нэр дээр албан ёсоор хүсэлтээ тавина гэдгээ илэрхийлсэн.
Хоёрдугаарт, Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийг хэлэлцэх гэж байгаа энэ цаг үед энэ асуудлаар Сангийн сайдтай санал солилцсон. Боксын ордон байгуулах зардлыг улс, нийслэлийн төсөвт 2022 онд шийдүүлэх талаар урьдчилсан байдлаар нааштай хариу сонссон. Энэ нь Боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, хийж хэрэгжүүлэх миний хамгийн эхний ажил юм. Дараагийн ажил бол Блеградад болох ДАШТ-ий сорилт тэмцээн болон бэлтгэл ажил чухал байна. Гуравдугаарт, боксын улсын шигшээ багтай зэрэгцүүлж хоёрдугаар шигшээ багийг гаргаж ирнэ. Ингэхдээ багш, дасгалжуулагчдаа цалинжуулж бүрэн бүрэлдэхүүнтэй шигшээ баг байх юм.
Сэтгэгдэл (1)