Монголын боксын холбооны Бага хурал өчигдөр болж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгвэл энэхүү хурлын дараа Хууль зүйн яамны зүүн хойд зүгт байрлах “Elite” ресторанд хүлээн авалт болсон байна. Энэ ресторанд хоол идэснээс бусдаар согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй аж.
Харин тус хүлээн авалтын дараа гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 91 кг-ын жинд тулалддаг Д.Идэрбат, 81 кг-д тулалддаг Ц.Мөнхчулуун тэргүүтэй боксчид согтууруулах ундаа хэрэглэж, хоорондоо муудалцжээ.
Ингэхдээ Д.Идэрбат нь Э.Цэндбаатарын нүүрэн тус газар цохисон ба хохирогчийн нүүр цөмөрсөн байж болзошгүй байна хэмээн эх сурвалж хэлэв. “New work” ресторан нь боксын тамирчин ОУХМ Б.Түвшинбатын ажлуулдаг газар юм. Б.Түвшинбат өчигдөр болсон Бага хурлын үеэр тэргүүний ажилтан цол тэмдэг гардан авсан билээ. Зодоон хийсэн бүх тамирчидтай МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болсон Э.Сайнбилэг биечлэн уулзаж, яг одоо Хууль зүйн яаманд ирж МБХ-ны Х.Нямбаатартай уулзахаар хүлээж байгаа мэдээлэл ирлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (29)