Монголын шатрын холбооны Ээлжит бус хурал энэ сарын 11-нд болох бөгөөд тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ өдөр болно. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр мэдүүлсэн МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин нэрээ татахаа мэдэгдлээ. Түүний хувьд Монголын шатрын холбооны төлөх ёстой 3000 еврог өөрийн зүгээс төлж барагдуулжээ. Учир юу гэвэл, Грек улсын шатрын их мастер Гривасын зохиосон дөрвөн номын зохиогчийн эрхийг Монголын шатрын холбоо худалдан авах тухай гэрээ байгуулсан боловч гэрээнийхээ үлдэгдэл мөнгө болох 3000 еврог өгөөгүй аж. Үүнээс үүдэж, Дэлхийн шатрын холбооноос Монголын шатрын холбооны үйл ажиллагааг түдгэлзүүлээд байв. Тэгвэл Б.Түвшин энэхүү өрийг барагдуулснаар МШХ-ны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл (1)